Бидний тухай

Танилцуулга

 

Сократус Стартап Студио нь инновацид суурилсан бизнес санаа, гарааны компанийг органик өсөлттэй, хэвийн үйл ажиллагаатай бизнесийн систем болоход чиглэсэн гарааны хөрөнгө оруулалт хийх, системийн инженерчлэлд суурилсан цогц хөтөлбөрөөр бойжуулах үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн байгууллага юм.

Бид анхлан NVC /National Venture Capital/ хөрөнгө оруулалтын санг байгуулж багагүй хэмжээний санхүүгийн хөрөнгө оруулалтыг гарааны компаниуд, төслүүдэд оруулсан хэдий ч хөрөнгө оруулалт авсан бизнесүүдээс нь цөөнгүй нь зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй бүтэлгүйтэлтэй тулгарсан нь Сократус бий болох анхны сэдэл байсан юм.

Амжилтгүй болсон төсөл, компаниудынхаа бүтэлгүйтлийн шалтгааныг судлах, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх бүтэн жилийн хугацааны судалгааны үр дүнд гарааны компаниудад зөвхөн санхүүгийн хөрөнгө оруулалт биш үйл ажиллагаагаа тогтворжуулахад шаардлагатай системийн инженерчлэлд суурилсан менежментийн шийдлүүд дутагддаг болохыг танин мэдснээр Сократусын эхлэл тавигдсан юм.

Бид гарааны компанийг зорилгоо хэрэгжүүлэх чадамжтай бизнесийн систем болгох зорилготой цэгцтэй сэтгэлгээ, системийн инженерчлэлийн шийдэлд суурилсан экосистемийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Гарааны бизнесийг бүтэлгүйтэлд хүргэх шалтгаануудыг эмчлэх шийдлүүдийг суурилуулах төлөвшүүлэх, гарааны бизнес эрхлэгчдэд асуудлыг шийдвэрлэх оюуны загвар боловсруулахад нь зөвлөх, компанид учирдаг бодит зардлуудыг санхүүжүүлэх, эхлэлийн хөрөнгө оруулалтыг хийх, олон улсын түнш хамтрагчтай холбох зэрэг олон талт үйлчилгээг гарааны компаниудад үзүүлдэг учир нэгдсэн байдлаар Сократус Студио хэмээн нэрийдсэн юм.

“Цэгцтэй сэтгэлгээ нэмэх нь системтэй гүйцэтгэл” бол бүтэлгүйтэлийг тэг рүү дөхүүлэх оновчтой жор гэдэгт бид итгэлтэй байдаг.  

LEARN MORE
widget-image

Хамтрагч байгууллагууд

partner partner partner partner partner partner partner partner partner partner partner partner partner