Бидний үзэл баримтлал

Манай байгууллагын

Ажилтнуудын ажилдаа баримтлах зарчим

widget image
Зорилготой байж, тууштай хөдөлмөрлө

Маргаашийн ч, урт хугацааны ч зорилгоо тодорхойл, төлөвлө, хий, зорилгодоо захирагд.

widget image
Алдаа гаргахаас бүү ай

Алдаанаасаа байнга суралц.

widget image
Цаг баримтал

Ажлыг төлөвлөсөн хугацаандаа чанартай хийж дуусгаж дад, цагт нь гүйцэтгэсэн ажил л үнэ цэнийг бий болгоно.

widget image
Өөрийгөө болон бусдыг хөгжүүл

Танин мэдэх аргыг эзэмш, бусадтайгаа мэдлэгээ хуваалц.

widget image
Бүхий л түвшинд багаар ажиллах ёстойг сана

Бие биенээ дэмжиж нөхөн ажилла. Харилцан итгэлцэл, хүндлэлийг чухалчил.

widget image
Эрсдлээс бүү зугтаа, түүнийг удирд

Дутагдлаа бүү давт, эрсдлийг удирдаж сур.

widget image
Тогтоосон хэм хэмжээг мөрдөж ажилла

Сахилга батыг эрхэмлэ, шүүмжлэлээс бүү ай.

widget image
Асуудлыг цогцоор нь харж сур

Асуудлуудын харилцан холбоог олж, аль болох өргөн хүрээнд харахыг хичээ.

widget image
Санаачлагатай байж, бүтээлч сэтгэлгээг чухалчил

Аливааг сайжруулах боломжийг байнга эрэлхийл. Хүндрэл бэрхшээлд биш шийдэл дээр төвлөрч ажилла.

""

Хэтийн зорилго

“Гарааны бизнесийг хамтран бойжуулах замаар органик өсөлттэй, хэвийн үйл ажиллагаатай бизнесийн систем болгож үнэ цэнийг бүтээнэ.”

widget img

Гарааны бизнес

Мэдлэгт суурилсан, цаг хугацаа, хөрөнгийг хэмнэсэн шийдлээр хүний хэрэгцээг хангах, үнэ цэнийг хамтран  бий болгох зорилготой, багаараа 1-3 жил хамтран ажилласан, тодорхой хэмжээний санхүүгийн нөөц зарцуулсан хуулийн этгээдийг ойлгоно.

widget img

Органинк өсөлт

Төлөвлөгдөөгүй хөрөнгө оруулалт шаардахгүйгээр бизнесийн систем өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх хэмжээний мөнгөн урсгалтай байхыг ойлгоно.

widget img

Бизнесийн систем

Саад бэрхшээл, асуудлаа өөрөө олж шийдэх чадвартай, үйл ажиллагаа, зорилго, чиглэл нь бүрэн тодорхойлогдсон тогтолцоог ойлгоно.

widget img

Үнэ цэнийг бүтээх

Зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлчилгээтэй, хөрөнгө оруулагчдын сонирхолыг татахуйц бизнесийн систем бий болгохыг ойлгоно.

widget img

Хамтран бойжуулах

Гарааны бизнестэй болон бусад оролцогч талуудтай хамтран гарааны бизнесийн хүний нөөцийг чадавхжуулах, бизнест нь эхний шатны санхүүжүүлт хийх, шаардлагатай нөөцтэй холбох, бизнесийн систем болоход нь чиглүүлэх үйл явцыг ойлгоно.

widget img

Хэвийн үйл ажиллагаа

Эрүүл байгууллагын тогтолцооны хэв шинжүүдийг бүрдүүлсэн байхыг ойлгоно.