
Хөрөнгө оруулалт
- Бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх, зах зээлд таниулах эхлэлийн шатны хөрөнгө оруулалт; оффис менежерийн ажлыг гүйцэтгэх, компанийн нягтлан бодох бүртгэлийн ажлыг гүйцэтгэх

Оффис
- Үйл ажиллагаагаа хэвийн явуулах оффис, оффисын тавилга, эд хогшлоор хангах

Судалгаа, шинжилгээ
- Олон улсын зах зээлд гарах түнш, хамтрагчтай холбох; гадны зах зээлээс татах тоног төхөөрөмжийн судалгаа, нийлүүлэгчтэй холбох; судалгааны байгууллага, институцтай холбох

Суурь тогтолцоо суурилуулах
- Байгууллагын стратегийн суурь тогтолцоог суурилуулан төлөвшүүлэх, хэвийн үйл ажиллагаатай байгууллагын дижитал шийдлүүд

Асуудал шийдвэрлэх
- Асуудлыг шийдвэрлэх оюуны шийдэл гаргахад зөвлөх; хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа; сократус комьюнити хөтөлбөр

Сургалт, зөвлөгөө
- Ажилтнуудыг чадавхжуулах цэгцтэй сэтгэлгээ, системийн шийдлийн ментор сургалтууд; санхүүгийн зөвлөгөө; хууль эрх зүйн зөвлөгөө

OUR SERVICES
Баримтлах зарчим:
Pitch Day сонгон шалгаруулалтанд оролцохдоо Сократус Студио ХХК-аас бэлдэж өгсөн загвар дээр тухайн тодорхойлсон асуулгын хүрээнд бизнес санаагаа танилцуулна. Бизнес санаагаа танилцуулах агуулгын хүрээнд асууж буй асуулт бүрийн хариулт нь таны дүгнэлт гэдгийг хатуу анхаарч хариулахдаа дараах зарчмыг баримтлана уу. Өөрөөр хэлбэл дүгнэлт нь бодит мэдээлэл, нотолгоо нь дээр суурилсан хатуу логик аргачлалаар боловсруулагдаж гарна.
- Мэдээлэл цуглуулах: Тухайн асуулгын хүрээнд мэдээлэл цуглуулсан байх. Аливаа зүйлийг танин мэдэхийн тулд хамгийн эхэнд хийгдэх ажил бол мэдээлэл цуглуулах юм. Мэдээллийн эх сурвалж болон эх сурвалжийн баталгаатай байдлыг нягтлан шалгасан байх зэрэг орно.
- Боловсруулах: Цуглуулсан мэдээллийн хоорондын хамаарлыг тогтоох, ангилж ялгах. Янз бүрийн дүрслэх аргуудыг ашигласан байвал давуу тал болно. Сонгон шалгаруулалтын хорооны гишүүд
- Хурдан
- Оновчтой
- Илэрхийлэл нь тодорхой байдлыг хүснэ.
- Дүгнэлт: Асуулга бүрийн хувьд та дүгнэлт гаргасан байх хэрэгтэй.
Төслийн танилцуулгын үед асуудлаас гажих, нурших, төөрөгдөлд оруулах, төсөлтэй хамаагүй түүх хүүрнэх зэргээр өөрт ноогдсон цагаа үр ашиггүй ашиглахгүй байх.
LEARN MOREWHAT WE DO
Check our features
Мэдээлэл цуглуулахад анхаарах зүйл
Мэдээлэл нь баталгаатай эх сурвалжаас авсан мэдээлэл байх. Баталгаа эх сурвалж гэдэг шинжлэх ухааны өгүүлэл нийтлэл, нэр хүнд бүхий судалгааны байгууллагын боловсруулсан судалгааны тайлан байна.
Боловсруулалт хийхэд анхаарах зүйл
Та боловсруулалт хийхдээ цуглуулсан мэдээллийнхээ хүрээнд мэдээллээ ангилж, хоорондын уялдаа холбоог нарийн гаргаж, логик аргуудыг ашигласнаар таны дүгнэлтэд сонгон шалгаруулах хорооны гишүүд итгэл үнэмшлийг төрүүлдэг болохыг анхаарна уу
Дүгнэлт гаргахад анхаарах зүйлс
Дүгнэлт нь асуулгаасаа хазаагаагүй, тухайн асуулгынхаа хүрээнд дүгнэсэн байх.
Дүгнэлт гаргахад анхаарах зүйлс
Дүгнэлтийг цуглуулсан мэдээллээс гадуурх, мэдээллийн жагсаалтанд тусгаагүй мэдээлэл дээр үндэслэн дүгнэсэн байх нь төөрөгдөл үүсгэнэ.