Бойжигч
Incubator company Incubator company Incubator company
Melearn

Ярих чадвар
Ямар  ч  хүн,  хэзээд  бусад  хүнтэй  хамтран  ажиллаж  амьдрахыг  хүсдэг,  хүнээс
сэтгэлийн  урам  дэм,  түүнийг  илэрхийлсэн  эелдэг  сайхан  үнэн  үг,  нарйсаг  үг
сонсохыг хүсэмжилж байдаг дотоод сэтгэлийн бичигдээгүй хууль байдаг.
Ярих чадвар өндөртэй байхын тулд их зүйлийг уншиж мэдсэн, мэдээллийн өргөн цар
хүрээтэй  байхаас  гадна  үг  хэлээ,  дуу  хоолойны  өнгө,  авиагаа  хөтлөн  удирдах
чадварыг  эзэмшсэн,  нүүр  хагарсан  байх  ѐстой.  Хэлэх  зүйлээ  товч,  эмх  цэгцтэй,
ойлгомжтой  чрьдаг  байх  нь  ярих  чадварын  үндэс  юм.  Хүний  яриаг  таслах  нь
хүмүүжилгүйн шинж. Харилцаж байгаа хүнээ хүндэтгэн нэр, цол, албан тушаалаар
нь   дуудаж,   яриагаа   дууссаны   дараа   байрласан   талархсанаа   илэрхийлж   үгээ
дуусгадаг,   яриандаа   гадаад   үг,   бүдүүлэг   харааллын   үг   хэрэглэдэггүй   байвал
харилцагчдаа тааламжтай сэтгэгдэл төрүүлнэ.  Аман бус харилцааны үед өөрийнхөө
бие,  гар,  нүүр  царай,  дууны  өнгө  аялгыг  ярьж  хэлж  байгаа  ярианыхаа  агуулгад
тааруулах талаар бодох зүйл байдаг.
Ярьж байгаа байдалдаа анхаар. Өөртөө итгэлгүй хулчгар хүн аяархан ярьдаг. Чанга
хурдан  ярьдаг  хүн  дээрэнгүй  огцом  ааштай  байдаг.  Иймд  чөлөөтэй,  нэг  их  чанга
биш,  тайван  ярих  ѐстой  бөгөөд  гол  гол  санаан  дээр  тодотгол  хийж  болно.  Тэгвэл
яриа тань сонсож байгаа хүнийг бүрэн татах болно.