“Сократус Студио” компани гарааны бизнесийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчидтай хамтран системийн шийдэлд суурилсан хөтөлбөрөөрөө гарааны бизнесийг бойжуулах “Бизнес инкубатор” төвөө өнөөдөр нээж байна.

 

Тус төв нь гарааны бизнес эрхлэгчдэд бизнесээ зорилгоос нь эхлээд цогцоор нь тодорхойлох системийн шийдлийн үйлчилгээг үзүүлж хэвийн үйл ажиллагаатай бизнесийн систем бий болгох юм. Мөн зах зээлд нэвтрэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх юм байна. Хэвийн үйл ажиллагаатай бизнесийн систем гэдэг нь өмнөө тавьсан зорилгодоо хүрэх, асуудал саад бэрхшээлээ өөрөө оношлон илэрүүлж тохирсон шийдлийг нэвтрүүлэх чадвартай системийг хэлж буй юм. Бойжуулах хөтөлбөрийн хүрээнд гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг оффис, ажлын орчин, бизнесийн үндсэн үйл ажиллагааг дэмжих, нягтлан бодогч, оффис менежер, хууль эрх зүйн зэрэг үйлчилгээг давхар үзүүлэх юм. Гарааны бизнес эрхлэгчид Сократус студио ХХК-ийн дундын оффист өдрөөр, 7 хоногоор, сараар суух боломжтой юм байна.