Blog post
Сократус компанийн ээлжит гарааны бизнес сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа

Харьцангуй давуу тал бүхий шийдэл боловсруулсан стартапуудыг ирээдүйд өсөлттэй, хэвийн үйл ажиллагаатай бизнесийн системийг хамтран бүтээх системийн шийдэлд суурилсан бойжуулах хөтөлбөрийн ээлжит элсэлтийн сонгон шалгаруулалтанд урьж байна. 🤝

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОХ УДИРДАМЖ:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хувь хүн, гарааны бизнес эрхлэгчид дараах холбоосоор бизнес санааныхаа танилцуулгыг бичиж 2020 оны 4-р сарын 30-ны дотор илгээнэ. 👇

https://forms.gle/1PQyiwumZpUbeoJg6

Асуулгад хариулахад анхаарах ЗААВАР, ЗӨВЛӨМЖ:
https://drive.google.com/…/1w_x2LdrE9yYMBo9BeU2MpOWKC…/view…

2. Дээрх асуулгуудын хүрээнд таны илгээсэн мэдээлэлд үндэслэн эхний шатны шалгаруулалтыг явуулах ба эхний шатны шалгаруулалтын хариуг 2020 оны 5-р сарын 5-нд таны бүртгүүлсэн цахим шуудангаар илгээнэ.

3. Эхний шатанд шалгарсан гарааны бизнес эрхлэгчдэд "Санаагаа цэгцтэй, системтэйгээр үнэ цэнэтэй концепц болгох арга зам" сургалтыг зохион байгуулна. Хорио цээрийн дэглэмийн нөхцөл байдлаас хамаарч сургалтыг зохион байгуулах хугацаа, хэлбэрийг мэдэгдэнэ. 💡

4. Эхний шатанд шалгарсан, сургалтад хамрагдсан гарааны бизнес эрхлэгчид сонгон шалгаруулах хорооны гишүүдэд ганцаарчилсан танилцуулга хийх ба танилцуулга бэлтгэх агуулгыг эхний шатанд шалгарсан гарааны бизнес эрхлэгчид рүү илгээнэ. Хорио цээрийн дэглэмийн нөхцөл байдлаас хамаарч танилцуулга хийх хугацаа, хэлбэрийг мэдэгдэнэ.👇

5. Танилцуулга хийгдснээс хойш ажлын 5 өдрийн дотор Сонгон шалгаруулах хорооны эцсийн шийдвэрийг утсаар болон и-мэйлээр мэдэгдэнэ. 🏆

Бидэнтэй холбогдох ☎: +976-70114858
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж 12/1, Колорадо бизнес төв, 301 тоот /MAXMALL худалдааны төвийн ард/